Following is statement issued by a coalition of Mongolian groups which calls itself " Groups united to save our nation" regarding recent clash in Mandal county of Selenge province. On September 2, unknown people shot at heavy equipments of a gold mining company.The statement says " since authorities are not taking steps to implement the law on banning mining in river and water basins, local people will take the initiative in their hands and stop illegal mining operations along river and water basins. If government attempts to suppress this initiative by force, any damage and clash is responsibility of the Government".
Following is full text of the statement in Mongolian language.
МОНГОЛ ГАЛ ГОЛОМТ, АМЬ АМЬДРАЛАА АВАРЦГААЯ
“УЛС ҮНДЭСТЭНЭЭ АВАРЪЯ” ЗОРИЛГЫН ДОР
НЭГДЭЖ БУЙ БҮЛХЭМҮҮДЭЭС МЭДЭГДЭХ НЬ:
Монгол Улсын Тусгаар тогтнолын баталгаа, аюулгүй байдал бүх талаар алдагдаж эрх баригчдын үйл ажиллагаа үндэсний язгуур эрх ашгийн эсрэг чиглэх босон тул “Улс үндэстэнээ аваръя” зорилгын дор нэгдсэн бүлхэмүүдээс 2010 оны 07-р сарын 02-ны өдөр Монгол улсын ашиг сонирхолыг илэрхийлсэн 8 зүйл бүхий шаардлагыг Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нарын нэр дээр хүргүүлсэн билээ.
Бид эдгээр шаардлагын хариуг 2010 оны 07-р сарын 16-ны дотор олон нийтэд нээлттэй хэлбэрээр өгөхийг шаардсан бөгөөд шаардлагыг үл тоомсорлосон тохиолдолд Монголчууд нийтээрээ босон тэмцэж болзошгүй нөхцөл байдал нэгэнт үүсээд байгааг анхааруулсан.
Гэтэл эрх баригчид хүргүүлсэн шаардлагын дагуу арга хэмжээ авч ажиллах нь битгий хэл ямар нэгэн хариу өгөлгүйгээр өнөөдрийг хүрсэн нь Монголын ард түмнийг “тэглээ гээд та нар яах юм бэ?!” гэж ам асуун басамжилсан, Монгол улсын эрх ашгаас урваснаа бардамнан гайхуулсан хэрэг мөн.
Харамсалтай нь энэ хугацаанд байгаль газар нутгийг сүйтгэн, орон нутгийн иргэдийн амьдралыг үгүй хийх үйл явц эрчимтэй үргэлжилж байна. Аргаа барсан нутгийн ард олон энд тэнд өөрсдөө эсэргүүцэл тэмцэл хийсэн ч орон нутгийн эрх баригчид, хууль сахиулагчид тэднийг айлган сүрдүүлж, хуулиар далайлган баривчилж, хорьж цагдан, нутаг орондо эзэн байх гэсэн сэтгэлийг нь нухчин дарж байна.
Тэр ч байтугай гадаадын иргэд ч эзлэн түрэмгийлсэн газар нутаг дээрээ дураар авирлах мэт ард иргэдийг, төрийн цагдааг ч зодож нүдэж, боолчлон доромжилж, айлган сүрдүүлж, алж талах явдал гаарч байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр Монгол улс төр засаггүй болохыг нотлон харууллаа.
Иймд орон нутгийн иргэд зохион байгуулалтанд орж Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...байгаль орчноо хамгаалах” иргэний журамж үүргээ биелүүлэхээр, түүнээс илүүтэйгээр сүйтгүүлж байгаа амь амьдралаа авран хамгаалахаар, 2009 онд батлагдсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг энэ өдрөөс өөрсдийн хүчээр хэрэгжүүлж, хууль зөрчигчдийн үйл ажиллагааг таслан зогсоох ажиллагаанд орж байгааг мэдэгдэж байна.
Энэ нь эрх баригчдад хүргүүлээд нүүр лүүгээ нулимуулсан 8 зүйлт шаардлагаа захаас нь эхлэн өөрсдийн хүчээр хэрэгжүүлэх тэмцэлд орж байгаа хэрэг бөгөөд хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа шатлан өргөжүүлэх болно. Энэ бол Монгол гал голомтоо, эх орноо аврахын төлөө тэмцэл юм.
Харин Монгол орны экологийн тэнцвэрт байдалд онцгой нөлөө бүхий газар нутгийг сүйтгэж, улс үндэстний оршин амьдрахуйн үндэс болсон амьсгалах агаар, уух ус, мод ургамал, мал амьтныг нь хөнөөн сүйтгэж, гай гамшиг учруулж буй уул уурхайн нэрээр халхавчилсан хөнөөн сүйтгэх хорт ажиллагааг таслан зогсоолгүй өдий хүрсэн Засгийн газар хууль хэрэгжүүлэх ажлыг өөрсдийн хүчээр эхэлсэн ард иргэд болон бүлхэмүүдийн эсрэг хүч хэрэглэх, гэмт хэрэгт буруутгах, мушгин гуйвуулах алив нэгэн үйл ажиллагаа явуулвал энэ нь Монгол улс, Монголын ард түмний эсрэг дайн өдөөсөн хэрэг болох бөгөөд үүнээс үүдэн гарах хохирол, аюултай үр дагаварын хариуцлагыг өнөөгийн төр Засгийн эрх баригчид, эрх баригч МАХН, АН-ын удирдлагууд хүлээх болно.
Үүнийг хатуу анхааруулсан мэдэгдлийг өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол улсын Ерөнхий сайд нарт хүргүүллээ.
Монголчуудаа бүгдээрээ сүйтгүүлж буй амь амьдрал, Монгол гал голомтоо аварцгаая.
“УЛС ҮНДЭСТЭНЭЭ АВАРЪЯ” ЗОРИЛГЫН ДОР
НЭГДЭЖ БУЙ БҮЛХЭМҮҮД
2010.09.02
Home »
Mongolian News
» Statement from civic groups on recent clash with miners in Mandal county
0 comments:
Post a Comment