MONGOLIAN –INDIAN BUSINESS FORUM
Venue: “Altai” hall of Khan Palace Kempinsky hotel, Ulaanbaatar, Mongolia
Date: July 29, 2011
Contact person: G.Selenge, Expert, Foreign Investment Agency of Mongolia
Contact tel: 326040, 88069779, Fax: 324076
E-mail: selenge@investmongolia.com
Website: http://www.investmongolia.com
Mongolia-India Business Forum to be organized in Ulaanbaatar
Foreign Investment Agency of Government of Mongolia and Indian Federation of Chambers of Commerce and Industries and Central Indian Chamber of Commerce (ASSOCHAM) is organizing Mongolian-Indian Business Forum within the framework of Indian President Pratibha Devisingh Patil’s visit in Mongolia. The Forum will be held in Ulaanbaatar on July 29.
Objective of the Business Forum is expansion of trade and investment cooperation between the two countries and publicize legal environment of investment in Mongolia for Indian business enterpreuners and investors and establishing direct business contact and partnership between Mongolian and Indian business enterpreuners
From Indian side, representatives of about 30 companies in production of industrial machinery, coal, iron ore, mining, foreign and domestic trade, tourism, food production, light industry, pharmacy, chemical industry, information technology, education, business consultancy, investment and financial sectors. During the forum, Indian business enterpreuners will seek opportunity to work with Mongolian businesses.
Facts sheet about Indian and Mongolian business cooperation:
First Indian investment company in Mongolia was registered in 1995.Currently there are about 31 Indian invested and joint Indian-Mongolian companies are working in Mongolia. Total investment of these companies reached $ 7.5 million US. From this $ 4.9 million US invested in information and communication technology sector and $ 1.7 million US invested in trade, restaurant business and $ 1 million US invested in mining sectors each.
Source:Foreign Investment and Foreign Trade Agency of Mongolia
МОНГОЛ – ЭНЭТХЭГИЙН БИЗНЕС ФОРУМ
Хаана: Кемпински Хаан Палас зочид буудал, “Алтай” танхим Улаанбаатар хот, Монгол Улс
Хэзээ: 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдөр
Харилцах хүн: ГХОГ-ын мэргэжилтэн Г.Сэлэнгэ
Харилцах утас: 326040, 88069779, Факс: 324076
Цахим шуудан: selenge@investmongolia.com
Цахим хуудас: http://www.investmongolia.com
Монгол – Энэтхэгийн бизнес форум зохион
байгуулагдах гэж байна.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патилын Монгол улсад хийх төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Гадаадын Хөрөнгө Оруулалтын газар /FIFTA/-аас Энэтхэгийн аж үйлдвэрийн холбоо /CII/, Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбоо /FICCI/, Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрийн нэгдсэн танхим /ASSOCHAM/ (KOTRA)-тай хамтран 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо “МОНГОЛ – ЭНЭТХЭГИЙН БИЗНЕС ФОРУМ”-ЫГ зохион байгуулах гэж байна .
Энэхүү бизнес уулзалтын зорилго нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг Энэтхэгийн ажил бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад таниулан сурталчлах, хоёр улсын бизнес эрхлэгчдийн хооронд ажил хэргийн шууд харилцаа тогтоож, хамтран ажиллах түншээ олоход чиглэгдэх юм.
Бизнес форумд Энэтхэгийн талаас үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмж, нүүрс, төмөр, уул уурхайн бусад үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа, аялал жуулчлал, хүнсний үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр, эмийн үйлдвэрлэл, химийн үйлдвэр, мэдээллийн технологи, боловсрол, бизнесийн зөвлөгөө, хөрөнгө оруулалт, санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй компанийн төлөөлөгчид оролцох ба Монголын ажил хэрэгч хүмүүс, аж ахуйн нэгжүүдтэй бүхий л салбарт хамтран ажиллах боломжийг судлах юм. Монголын талаас оролцох сонирхолтой бизнес эрхлэгчдийг тус газар дээр энэ сарын 27-ныг дуустал бүртгэж байна.
Монгол Улс дахь Энэтхэгийн шууд хөрөнгө оруулалттай холбогдох мэдээллийг хүргэхэд, 1995 онд Энэтхэг улсын хөрөнгө оруулалттай анхны компани бүртгэгдсэн бөгөөд өнөөг хүртэл 100 хувийн болон хамтарсан хөрөнгө оруулалттай нийт 31 компани бүртгэгдэн, нийт 7,5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулаад байна. Үүнээс мэдээлэл, холбооны технологийн салбарт 4,9 сая ам.долларыг, худалдаа нийтийн хоолны салбарт 1,7 сая ам.доллар, геологи уул уурхайн салбарт 1,0 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд мөн эрчим хүч, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулан ажиллаж байна.
Мэдээлэлийн эх үүсвэр:Гадаадын Хөрөнгө оруулалтын газар
Home »
Mongolia and India
» Mongolia-India Business Forum to be organized in Ulaanbaatar
0 comments:
Post a Comment