Mongolian language version of the Envidity's press release


Мэдэгдэл: Энвидити нэг тэрбум долларын Шивээ-Овоо нүүрс хийжүүлэлт - Хийгээс шингэн хүртэл ("UGC/GTL") төсөл хүнд сорилттой тулгарлаа
2011 оны 9 дүгээр сар 7, Улаанбаатар хот (Энвидити, gogo.mn-дээр) - 3.000 орчим барилгын ажил, 150 гаруй байнгын, өндөр цалинтай ажлын байр шинээр бий болгох, түлшний хараат байдал ба үнийг бууруулах, патентлагдсан технологийг нэвтрүүлэн ашигт малтмал ашигласны төлбөр, татвар зэрэг олон сая долларын орлогыг Монголд оруулах 1 тэрбум долларын Шивээ-Овоо Нүүрс Хийжүүлэлт-Хийгээс Шингэн Хүртэл ("UGC/GTL") төсөл нь өнгөрсөн жилийн хугацаанд ихээхэн ахицтай байсан хэдий ч төслийн хэрэгжилт нь зогсонги байдалд орлоо. 
"Бид өөрсдийн Монгол хамтрагчид болон Монголын Засгийн газрыг бидэнд өгсөн амлалт, ойлголтоо хүндлэн энэхүү төслийг цаашид үргэлжлүүлэхийг хүсч байна" гэж гэж АНУ-ын чөлөөнд гарсан генерал, Энвидитийн ТУЗ-ын дарга Уэсли Кларк хэлсэн юм.
"Лиценз эзэмшигч болох Лайв Энержи Групп ХХК/Шинэ Шивээ ХХК нарт энэхүү төслийг цаашид үргэлжлүүлэхэд шаардлагатай үндсэн гэрээг байгуулахаар зургаан долоо хоногийн өмнө санал тавьсан хэдий ч тэд учир нь үл ойлгогдох байдлаар аашлах болсон" хэмээн Энвидити компанийн гүйцэтгэх захирал Жэфф Брукман мэдэгдлээ. 
Өнгөрсөн жил Лайв Энержи Групп ХХК-ийн гүйцэтгэх захиралтай хууль ёсны дагуу байгуулсан гэрээ ёсоор Шивээ Овоо талбайн лиценз эзэмшигч Лайв Энержи Групп ХХК, түүний охин компани болох Шинэ Шивээ ХХК нар нь үндсэн гэрээнд гарын үсэг зурж, тус талбайд сейсмик болон өрөмдлөгийг ажиллагааг эхлүүлэх боломжийг бүрдүүлэх үүрэгтэй байжээ. Хэдийгээр Энвидити нь санхүүжүүлэлтийн, технологийн, цаг хугацааны бүхий л шаардлагыг хангасан боловч Лайв Энержи Групп ХХК/Шинэ Шивээ ХХК-ийн гүйцэтгэх захирал болон Хятад, Малайзын богино хугацаанд, эрсдэл тооцохгүйгээр хөрөнгө оруулах сонирхолтой, лицензийг цаашид хэрхэн ашиглах талаар төлөвлөгөөгүй хэсэг хүмүүс  харилцан тохиролцсон үндсэн гэрээнд гарын үсэг зурахаас татгалзан, Энвидити төслийг эхлүүлэхэд саад учруулж байна.
"Бид энэхүү төслийг хэрэгжүүлэх саналыг олон газраас хүлээн авсан хэдий ч Монгол улсыг сонгосон гол шалтгаануудын нэг нь Засгийн газрын өндөр албан тушаалтнуудаас орчин үеийн дэвшилтэт технологийг Монгол улсад нэвтрүүлэхээр бидэнд онцгойлон тавьсан хүсэлтүүд байсан" гэж генерал Кларк хэлжээ. Байгаль орчинд ээлтэй, патентлагдсан барууны технологийн дагуу элбэг нөөцтэй, хямд үнэтэй, маш цэвэрхэн, шингэн түлш, цахилгааныг Монголд үйлдвэрлэх болон химийн түүхий эд үйлдвэрлэж олон ажлын байрыг бий болгох, тэрбум тэрбум долларын орлогыг Монголын эдийн засагт оруулах нь Монголын ард түмний амьдралд чухал ач холбогдолтой болохын хувьд Энвидити төслийг хөхүүлэн дэмжих болсон.
"Энэхүү төслийг дэмжиж байсны хувьд Засгийн газар нь уг стратегийн ач холбогдол бүхий төслийн лицензүүдийг төсөл эхлэхээс өмнө үүсч буй, Монгол улсад газар аваад байгаа хууль бус, харалган үйлдлүүдээс хамгаална гэсэн хүлээлт бий" гэж генерал Кларк үргэлжлүүлэн хэллээ. 
"Хэрэв Засгийн газар нь Энвидити төслийн Монгол оронд ашигтай олон давуу талыг хэрэгжүүлэхэд саад болж буй лиценз эзэмшигчдийн үйлдлийн талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол энэ нь олон улсын томоохон хөрөнгө оруулагч нарт Монголын ашигт малтмалын салбарт төсөл хэрэгжүүлэхээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө болон бусад нөөц бололцоогоо дайчлахаасаа өмнө сайтар бодож үзэх шаардлагатай гэсэн сануулгыг тодоор хүргэх болно. Би Ерөнхий Сайд Батболдоос энэхүү төслийн шударга байдал, Лайв Энержи Групп ХХК болон Шинэ Шивээ ХХК нарын эзэмшдэг лицензийг хамгаалж, төсөл цааш хэрэгжих боломжийг бүрдүүлэхийг хүсч байна. Засгийн газар шийдэмгий алхам хийх нь хөрөнгө оруулагчдыг Монгол улсад итгэх итгэлийг хамгаалах болно" гэж Кларк хэллээ.  
Гүйцэтгэх захирал Жэфф Брукман "Одоогийн байдлаар илэрхий болсон зүйл нь Шинэ Шивээ ХХК-ын гүйцэтгэх захирал болон Монгол хувь нийлүүлэгчид нь өөрсдийн хувьцааны тодорхой хэсгийг тус компанийн Энвидитигийн өмнө хүлээсэн хууль ёсны үүргийн талаар мэдээлэлгүй байсан байж болох Хятад ба Малайзын богино хугацаанд, эрсдэл тооцохгүйгээр хөрөнгө оруулах сонирхолтой, лицензийг цаашид хэрхэн ашиглах талаар төлөвлөгөөгүй хэсэг хүмүүст худалдан ашиг олсон явдал юм. Энэхүү худалдаа явагдсаны дараа Монголын талын гүйцэтгэх захирал нь хэсэг Хятад болон Малайзуудтай хамтран өөрсдийн олох ашгийг дээд зэргээр нэмэгдүүлэхийн тулд Монголын ард түмэнд ашигтай UCG-ийн хэрэгжилтийг золиосолж байна" гэжээ. 
Ноён Брукманы тайлбарласнаар Лайв Энержи Групп ХХК болон Шинэ Шивээ ХХК-ийн гүйцэтгэх захирал нь үндсэн гэрээ байгуулах амлалтыг зуны турш хэд хэдэн удаа өгсөн хэдий ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй бөгөөд энэ нь компани өөрийн хууль ёсны үүргийг зөрчиж буй юм.  "Бид энэ нь Засгийн газар болон дотоодын хамтрагчид өгөөш өгчихөөд санаагаа хувиргаж буй явдал биш хэмээн найдаж байна" гэж ноён Брукман нэмж хэллээ. "Бид бусад хөрөнгө оруулагчдын нэгэн адил Монгол улсад бизнес эрхлэхийг дэмжих зорилгоор зохион байгуулагддаг хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, худалдааны яармаг, уулзалтууд дээр Монголын Засгийн газрын хэлсэн зүйлсийг үнэн хэмээн хүлээн авсан. 
Тэд бүгдээрээ л Монгол улс нь бизнес эрхлэхэд нээлттэй, бэлэн байдалтай байгаа хэмээн бидэнд баталгаа өгч байсан юм". Зоригт сайдад төслийг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас өгсөн амлалтыг дахин баталгаажуулах гэрээний төслийг өргөн барьсан бөгөөд тэрбээр энэ сард өөрийн хариуг өгнө хэмээн хүлээж байна. 
"Монголын Засгийн газрын агентлагууд, хөрөнгө оруулагчид, түлш худалдан борлуулагчидтай хамтрах болон бусад шаардлагатай бэлтгэлүүдийг жилийн хугацаанд хангахын тулд ихээхэн ажил хийгдсэн хэдий ч бидний UCG/GTL төсөл эхлэхэд саад учирсанд би ихээхэн харамсаж байна. Манай Монголын хамтрагчид өөрсдийн хууль ёсны дагуу хүлээсэн үүргээ биелүүлнэ гэж олон удаа амлалт өгсөн хэдий ч энэ нь талаар болсон" гэж АНУ-ын чөлөөнд гарсан генерал, Энвидитийн ТУЗ-ын дарга Уэсли Кларк хэлсэн юм. "Энэ төсөл хэрэгжсэнээрээ бүгдэд ач тусаа өгөх боломж байсаар байгаа-ялангуяа Монголын ард түмэн, гэсэн хэдий ч энэхүү боломж нь замхран үгүй болж байна" гэж Кларк хэлсэн ба "энэ нь Монгол улсад ашигтай төсөл хэрэгжүүлэхэд ямар их бэрхшээл учирдаг тухай гадаадын хөрөнгө оруулагчдад сонгодог жишээ болох болно. 
Дээрх явдлын гол хохирогчид нь Монголын ард иргэд байх бөгөөд тэд бараг л дундрашгүй нөөцтэй, цэвэр, хямд үнэтэй түлш хэрэглэх боломжоосоо татгалзан, Монгол юу хийж болох, хийж болохгүй байхыг шийдэх дуртай хөршүүдээсээ хэт хараат хэвээрээ байх болно" гэжээ. Энэ нь Орос улс шатахууны экспортын татвараа нэмсэн эгзэгтэй үетэй таарч байгаа юм.
"Бид урьд өмнө Монгол улсын Засгийн газарт уг төсөлтэй холбогдуулан UCG хөрөнгө оруулалтын гэрээг (татварын тогтвортой байдлын гэрээ) байгуулах үйл явцыг түргэвчлэх тухай хүсэлтийг тавьж байсан бөгөөд уг боломжийг ашиглан хүсэлтээ дахин тавьж байна. Бид энэхүү гэрээнд Засгийн газрын удирдлага юунаас илүү чухал хэмээн итгэж байгаа билээ" гэж Энвидити компанийн гүйцэтгэх захирал Жэфф Брукман мэдэгдлээ. Энвидити UCG/GTL төсөл нь стратегийн хувьд өндөр ач холбогдол бүхий бүтээн байгуулалтуудын тод жишээ бөгөөд энэ нь Канад улс, АНУ болон Монгол улсын хооронд саяхан болсон дээд хэмжээний уулзалтуудын үеэр яригдсан ил тод байдлыг нэмэгдүүлэхтэй холбогдуулан ашиг тусыг хүртэж болох юм. 
Улаанбаатар хотноо зохион байгуулагддаг Discover Mongolia чуулга уулзалт болон Хонг Конг, Лондон, Нью Йорк ба Торонто хотноо зохион байгуулагддаг хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцогч хөрөнгө оруулагчид нь хууль ёсны дагуу гэрээ байгуулан, санхүүжүүлэлт олж, ихээхэн цаг хугацаа зарцуулан, Засгийн газраас дэмжлэг хүлээсэн хэдий ч хүчин төгөлдөр байгуулсан гэрээ байсаар байтал хайгуулын лицензийн эрхийг өвөр хоорондоо урвуулан ашигласнаараа хэрэгжүүлэхээр зорьсон төсөл саатаж болох тухай зохих мэдээлэлтэй байх шаардлагатай ажээ. 
Энвидити нь 120 сая долларын санхүүжилтийг бэлнээр, 850 сая долларын санхүүжилтийг зээлээр, нийтдээ 1 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг Монгол улсад дараагийн 5 жилд оруулахаар бэлтгэлээ базаажээ. Энвидитигийн Монгол хамтрагчид болон Монголын Засгийн газраас цагаа олсон үйлдэл хийснээрээ Энвидитигийн UCG/GTL төсөл хэрэгжих боломжтой хэвээр байгаа билээ.
Энвидити төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.envidity.com сайтаас авна уу.
Мэдэгдлийн линк 
Share:

0 comments:

Post a Comment

Facebook page

Powered by Blogger.

Categories

Advertising in Mongolia An Asian Development Bank Culture Editorial of the Mongolianviews education Environmental protection Famous Mongolians Foreigners in Mongolia Inner Mongolia Ivanhoe Mines Mongolia Adventure Mongolia agriculture Mongolia air pollution Mongolia analysis Mongolia and Armenia Mongolia and Asian Development Bank Mongolia and Australia Mongolia and Azerbaijan Mongolia and Belorussia Mongolia and Bulgaria Mongolia and Cambodia Mongolia and Canada Mongolia and central Asia Mongolia and China Mongolia and Cuba Mongolia and Czech Mongolia and donors Mongolia and EU Mongolia and Germany Mongolia and Hongkong Mongolia and Hungary Mongolia and IFC Mongolia and IMF Mongolia and Ind Mongolia and India Mongolia and Indonesia Mongolia and Inner Mongolia Mongolia and Iran Mongolia and Israel Mongolia and Italy Mongolia and Japan Mongolia and Kazakhstan Mongolia and Korea Mongolia and Kuwait Mongolia and Kyrgyzstan Mongolia and Malaysia Mongolia and Nato Mongolia and North Korean Mongolia and Poland Mongolia and Qatar Mongolia and Russia Mongolia and Russia and Mongolia and China Mongolia and Singapore Mongolia and South Korea Mongolia and Taiwan Mongolia and Thailand Mongolia and the world Mongolia and Tibet Mongolia and Turkey Mongolia and UK Mongolia and Ukraine Mongolia and UN Mongolia and US Mongolia and USA Mongolia and Vietnam Mongolia Banking Mongolia blind Mongolia Cashmere Mongolia Christianity Mongolia civic society Mongolia Corruption Mongolia crime Mongolia diplomacy Mongolia Economy Mongolia Education Mongolia Energy Mongolia environment Mongolia Finance Mongolia Health Mongolia History Mongolia holiday Mongolia in international media Mongolia Industries Mongolia investment Mongolia Joke Mongolia law Mongolia LGBT Mongolia medical Mongolia military Mongolia Mining Mongolia Mining Developments Mongolia Mortgage Mongolia natural disaster Mongolia news media Mongolia Nuclear Mongolia Petroleum Mongolia Politics Mongolia Poverty Mongolia public announcements Mongolia railways Mongolia Religion Mongolia slums Mongolia society Mongolia Sports Mongolia Stamp Mongolia Sumo Mongolia telecommunication Mongolia tourism Mongolia trade Mongolia Transportation Mongolia Urbanization Mongolia Wild Life Mongolian Agriculture Mongolian and Cuba Mongolian Archeology Mongolian Climate Mongolian Food Mongolian Gay Mongolian Government news Mongolian History Mongolian Kazakh Mongolian Meat Mongolian Military Mongolian Mining Development Mongolian Movie Mongolian News Mongolian Parliament Mongolian Political news Mongolian Press Mongolian Songs Mongolian Sumo Mongolian Women Mongolian Youth Mongolians abroad Moninfo Opinion Oyu Tolgoi Investment Agreement Photo news Press Release Rio Tinto Tavan Tolgoi coal mine Ulaanbaatar development Weird expatriates in Mongolia World bank and Mongolia

Blog Archive

Followers