PRESS RELEASE: LGBT PRIDE IN
MONGOLIA
September 19, 2013, Ulaanbaatar: The week of 22-28 September, 2013, will witness a historic
moment for LGBT people in Mongolia – the
first LGBT Pride public events. The Pride Week is being organised to
promote diversity, non-discrimination and human rights for all, on the heels of
the Parliamentary resolution of 3 July 2013 to improve the human rights
situation of lesbian, gay, bisexual and transgender/transsexual people in
Mongolia. Mongolia does not have a broad-based anti-discrimination legislation,
nor does its Constitution include non-discrimination on the basis of sexual
orientation and gender identity. The LGBT human rights defenders in Mongolia
are engaged in ongoing advocacy for the Constitutional amendment to include
sexual orientation, gender identity and health status as protected grounds, as
well as for a stand-alone law on anti-discrimination, and inclusion of hate
crimes and hate speech in the Penal Code.
The LGBT Pride Week includes cultural as well as academic
events, such as the first Mongolian Queer Film Festival (25-27 September)
showcasing 6 LGBT-themed movies from home and abroad, “Beyond the Blue Sky”
multimedia art exhibition by Brandt Miller, a national police training on LGBT
human rights organised together with the New York City Police Department and
the National Human Rights Commission of Mongolia (24 September), academic
conference on gay/bisexual men’s health (24 September) and “Mister Beauty”
super-pageant (28 September). The main organiser of the Pride Week is the LGBT
Centre of Mongolia, the first LGBT human rights organisation, with Youth for
Health NGO, Support Center NGO, Together NGO as co-organisers, with the
technical support from the National Human Rights Commission of Mongolia, UNAIDS,
with financial support from UNFPA, the European Union, and Oyuny Darhlaa NGO as
the media focal point.
Mongolia criminalised same-sex sexual relations up until
1986 in its Criminal Code, and even the democratic transition in the early 90s
did not help dispel myths, misconceptions and entrenched negative social attitudes
towards sexuality minority. Beginning from mid-2000s, the younger generation of
LGBT Mongols brought up outside the vacuum around sexuality, began to claim
their human rights, leading to the establishment of a number of
non-governmental organisations working directly and indirectly on the human
rights of lesbians, gays, bisexuals and transgender/transsexual people in
Mongolia. The legal and administrative fight to register the LGBT Centre, the
first human rights organisation specialising in LGBT rights, ended in a victory
in late 2009, henceforth the Centre taking a leadership on conducting domestic
and international advocacy aimed at improving the social and legal situation of
LGBT people in Mongolia that resulted in the first public television awareness
campaign “End Discrimination”, and a number of binding recommendations by the
UN Human Rights Council and specialised treaty bodies to the Government of
Mongolia.
The Pride Week event will launch at 13:00, September
22, 2013, at the Chinggis Hotel.
Mongolian LGBT center
Mongolian translation of the Press release
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ: МОНГОЛЫН ЛГБТ БАХАРХАЛ
УЛААНБААТАР ХОТ, 2013 оны 9-р сарын 19-ний өдөр: 2013 оны 9-р
сарын 22-ноос 28-ны долоо хоног нь Монголын ЛГБТ хүмүүсийн хувьд түүхэн үйл
явдлыг гэрчлэх ба энэ нь анхны “ЛГБТ Бахархалын долоо хоног” юм. “ЛГБТ” гэдэг нь лесбиян, гей буюу ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай эмэгтэй, эрэгтэй
хүмүүс, бисексуал буюу аль аль хүйсийн
хүмүүст чиглэсэн бэлгийн чиг баримжаатай хүмүүс, трансжендэр буюу өөрийн хүйсээ төрсөн хүйсээсээ өөрөөр мэдэрч,
илэрхийлдэг хүмүүс, транссексуал
буюу төрсөн хүйсээсээ өөрөөр мэдэрч, илэрхийлж буй байдалдаа хүйсээ нийцүүлэхийн
тулд эм, эмнэлгийн замаар хүйсийн шилжилтэд орсон хүмүүс, интерсекс буюу аль
аль хүйсийн анхдагч ба дайвар шинж тэмдэгтэй төрсөн хүмүүс буюу бэлгийн цөөнхийг хэлэх дэлхий даяар
хэвшсэн нэр томъёо билээ. “ЛГБТ Бахархал” нь дэлхийн ихэнх оронд 1960-аад оноос
хойш зохиогдсоор, уламжлалт баяр наадам болсон байдаг бол Монголд анх удаа ийн
зохиогдох гэж байна. “ЛГБТ Бахархалын долоо хоногийн” үйл ажиллагааны гол
зорилго нь ялгаатай байдлыг хүндлэх, үл ялгаварлах, хүн бүрийн хүний эрхийг
хүндлэхийг нийгэмдээ уриалсан, бэлгийн цөөнхийн талаар үнэн, зөв мэдээллийг
нийгэмдээ хүргэх, ЛГБТ хүмүүсийн хүний эрх зөрчигдсөөр байгаа байдлыг зогсооход
бодлого боловсруулагчдын анхаарлыг хандуулах юм. Энэхүү үйл ажиллагаа нь 2013
оны 7-р сарын 3-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ЛГБТ хүмүүсийн хүний
эрхийг хэрэгжүүлэх тухай тогтоолын дараа зохион байгуулагдаж байгаагаараа
онцлог билээ.
“ЛГБТ Бахархалын долоо хоног”-ийн үйл ажиллагаанд олон
нийтийн соёл урлагийн болон онол практикийн үйл ажиллагаа багтаж байгаагаас
дурьдахад: 9-р сарын 25-наас 27-ны өдрүүдэд Монголын болон гадаадын ЛГБТ сэдэвт
6 киног гаргах анхны ЛГБТ кино наадам, Брандт Миллерийн “Цэнхэр тэнгэрийн
цаана” мультимедия урлагийн үзэсгэлэн, 9-р сарын 24-нд Нью Йорк хотын
Цагдаагийн хэлтэс болон Хүний эрхийн үндэсний коммистой хамтарч зохион байгуулж
буй ЛГБТ эрхийн талаарх цагдаагийн сургалт болон “Гей болон бисексуал эрчүүдийн
эрүүл мэнд” сэдэвт онол практикийн бага хурал, 9-р сарын 28-ны өдөр “Мистер
Бьютий” супер шоу гэх мэт багтаж байна. Бахархалын долоо хоногийн үндсэн зохион
байгуулагч Монголын анхны ЛГБТ хүний эрхийн байгууллага ЛГБТ Төв нь Залуус
эрүүл мэнд төв ТББ, Хамтдаа ТББ, Хүний эрх – Залуус – Дэмжих Төв ТББ-уудтай
хамтран зохион байгуулж байгаа ба Хүний эрхийн үндэсний коммисс, НҮБ-ын ДОХ-той
тэмцэх нэгдсэн хөтөлбөрийн техникийн туслалцаа, НҮБ-ын Хүн амын сан болон
Европын Холбооны санхүүгийн дэмжлэг, Оюуны дархлаа ТББ-ын хэвлэл мэдээллийн
дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Монгол Улс нь ижил хүйсийн харилцааг 1986 он хүртэл гэмт
хэрэгт тооцдог байсан ба 1990-ээд оны шилжилтийн дараа ч бэлгийн цөөнхий
талаарх буруу мэдээлэл, нийгмийн сөрөг хандлага зүгшрээгүй юм. 2000-аад оноос
эхлэн ЛГБТ хүмүүсийн хүний эрхээр шууд болон дам ажилладаг төрийн бус
байгууллагууд байгуулагдсанаар ЛГБТ хүмүүсийн хүний эрхийн асуудал нийгэмд
нээлттэй болж эхэлсэн гэж үздэг. ЛГБТ хүний эрхээр мэргэшсэн төрийн бус
байгууллага болох ЛГБТ Төвийг бүртгүүлэх үйл ажиллагаа нэлээд ярвигтай байсан
хэдий ч тухайн үед Ерөнхийлөгчийн Хүний эрхийн зөвлөх болон Хүний эрхийн
үндэсний коммиссын оролцоотойгоор 2009 онд амжилтанд хүрсэн түүх байдаг.
Түүнээс хойш ЛГБТ Төв нь ЛГБТ эрхээр дотооддоо болон гадаадад нөлөөллийн үйл
ажиллагаа явуулснаар ЛГБТ эрхийн талаарх нийгэмд анхны том хэмжээний телевизийн
кампанит ажлыг 2010 онд эхлүүлж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл болон төрөлжсөн
олон улсын гэрээ конвенцийн биелэлтийг хангах хэд хэдэн хороодоос ЛГБТ эрхийг
Монголд хангах ёстой талаарх олон зөвлөмжийг гаргуулсан юм.
“ЛГБТ Бахархалын долоо хоног” нь 2013 оны 9-р
сарын 22-ны өдрийн 13 цагт Чингис зочид буудалд нээлтээ хийнэ.
0 comments:
Post a Comment